Хураангуй:
Аялал жуулчлалын бизнесийн амжилт олох, бизнесийн ашиг орлоготой байх эсэх нь шинжлэх ухаан, техник технологийн ололт амжилтыг хэрхэн нэвтрүүлж, бусдаас өрсөж чадсанаар хэмжигдэх цаг үе нэгэнт хаяанд ирээд байна. Аялал нь өөрийгөө сорих, шинэ зүйлстэй танилцах мөн асуудлыг өөр өнцгөөс харах зэрэг хичээл дээр заадаггүй маш олон давуу талуудад сургадаг. Тиймээс Европчууд асар урт явган аялал, дугуй аялал, автомашин аялал зэрэг өөрийгөө нээх алхмуудыг хийдэг байна. Дэлхий даяараа глобалчлагдаж буй энэхүү нийгэмд хүн бүрийн мөрөөдөл очиж үзэхийг хүсдэг газар гэж байдаг.
Манай орны хувьд тэгш тал, өвс ургамлаар хучигдсан өндөрлөг газруудыг дотроо агуулсан өргөн уудам тал хээр нь газар нутгийн ихэнхийг эзэлдэг ба манай байгалийн төрх байдал, нүүдлийн соёл иргэншил, түүх соёл, архелогийн ховор дурсгал нь аялал жуулчлалын нөөц болдог учир түүнийг хөгжүүлэх үндэс суурь болж байна. Нөгөөтэйгөөр аялал жуулчлал хөгжсөнөөр жуулчдын орон байрны хэрэгцээ зайлшгүй шаардлагатай болно. Энэ нь цаашлаад өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр жуулчидыг татах сэтгэл ханамжтай буцаах бусад жуулчиддаа санал болгох зэрэг маш том боломж юм. Тиймээс манай Hostel-ийн сүлжээ нь уг салбарт аль хэдийнээ бий болсон тогтмол үйл ажиллагаатай Hotel, motel, guest house зэрэгтэй өрсөлдөн зах зээлд нэвтэрч байна.