dc.description.abstract |
Монгол улсын тэтгэврийн тогтолцоо нь улсын тэтгэвэр гэсэн ганц тулгууртай, орж ирсэн орлогоороо зардлаа нөхдөг тогтолцоотой билээ. Сүүлийн жилүүдэд орлого зарлагын харьцаа улам ихсэж, алдагдалын хэмжээ нэмэгдсээр байх төлөвтэй байна. Улсын төсвөөс татаас авч алдагдалаа нөхөж байгаа нь улсын төсөвт болон тэтгэврийн тогтолцоонд ихээхэн хохиролтой. Энэ байдал үргэлжилсээр, насжилтын түвшин ч бас нэмэгдэж дарамт, алдагдал ихссээр байх болно. Үүнээс үзвэл МУ-ын тэтгэврийн тогтолцоо нь олон сул талуудтай байгаа нь илт ажиглагдаж байна. Тиймээс бусад тэтгэврийн тогтолцоо нь боловсронгуй, үр дүн сайтай улс орны жишээнүүдээс дүгнэлт хийн, аажмаар МУ-д нэвтрүүлэн, хууль эрх зүйн талдаа шинэчлэл хйих нэн шаардлагатай юм.
Энэхүү судалгааны ажлаар Их Британи, Сингапур, ХБНГУ, ОХУ, Нидерланд гэх зэрэг улс орнуудын тэтгэврийн тогтолцооны туршлага, онцлогийг судлан харьцуулсны үндсэн дээр Монгол улсын тэтгэврийн тогтолцоонд тохирох санал, зөвлөмж гарсан билээ. |
en_US |