Хураангуй:
Бичил болон жижиг бизнес эрхлэгчдэд өнөөгийн байдал ямар байгаа, тулгарч буй хүндрэл, бэрхшээлүүд, тэдэнд үйлчилж буй бизнесийн орчин, түүнийг сайжруулах арга замын талаар бичил болон жижиг бизнес эрхлэгчдийн санал, бодлыг судалж тодорхой баримт бичиг болгон, арилжааны банкуудад бичил болон жижиг бизнестэй ажиллах чиг хандлагыг тодорхойлж төлөвлөхөд тус судалгаа чиглэгдсэн. Бичил зээлийн хүртээмжийг арилжааны банкны дата өгөгдөл дээр суурилж нэмэгдүүлсэнээр зээлдэгч бага зардлаар санхүүгийн хэрэгцээгээ хангах, эрсдлийг бууруулах боломжтой болох, банк хүртээмжтэй зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлснээр компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэн ирээдүйн бизнес харилцагчийг бэлдэх боломж бүрдэх юм.