Хураангуй:
Манай улсын гурвалсан үйлчилгээ хэрэглэгчдийн тоо 2018 оны 6 сарын байдлаар 256’325 хүрээд байгаа ба жил ирэх бүр өсөх хандлагатай байна. Нөгөөтэйгүүр гурвалсан үйлчилгээ хэрэглэгчдийн хувьд үйлчилгээнээс татгалзаж буй хэрэглэгчдийн тоо ч мөн адил цөөнгүй байна. Тиймээс гурвалсан үйлчилгээ хэрэглэгчид, үйлчилгээнээс шилжих болон татгалзахад нөлөөлж буй хүчин зүйлсийн нөлөөллийн талаар энэхүү судалгааны ажлын хүрээнд авч үзсэн.
Дээр дурдагдсан хүчин зүйлс хэрэглэгчийн үнэнч байдалд хэрхэн нөлөө үзүүлж байгаа талаар тоон болон чанарын судалгааг хийсэн бөгөөд тандалтын судалгааны хүрээнд судалгааны загварчлалыг ашиглан асуулгыг боловсруулан түүврийн хэмжээг тодорхойлон тандалтын судалгааг авсан.