Хураангуй:
Манай улсын хувьд ажилдаа үйлдвэрлэлийн осол, гэнэтийн ослын даатгалын
хамрагдалт маш бага зөвхөн моргейжийн зээл болон үйлдвэрлэлийн ослын даатгалын хуультай холбоотойгоор хийгдэж байна. Иргэдийн гэнэтийн ослын даатгалын талаарх мэдээлэл муу, сайн дураар даатгалд хамрагдах нь маш бага байгаа. Иймд гэнэтийн ослын даатгалд хамрагдалт яагаад бага байгааг, энэхүү бүтээгдэхүүн иргэдийн сэтгэл ханамжид нийцэж байгаа эсэхийг судалснаар, бүтээгдэхүүнийг сайжруулах олон улсын жишигт нийцүүлэх боломжтой байна. Энэхүү судалгааны ажлын хүрээнд гэнэтийн осол, эрүүл мэндийн даатгалын өнөөгийн байдал болон ажилчдыг энэ төрлийн даатгалд даатгуулах хамрагдалт болон даатгуулахгүй байгаа шалтгааныг судлахыг зорьжээ.