Хураангуй:
Финтек буюу дижитал санхүүгийн технологи нь санхүүгийн үйлчилгээг уламжлалт бус аргаар буюу онлайнаар, шуурхай, зардал багатайгаар хүргэх зорилготой технологи юм. Технологийн хөгжлийн ачаар финтек салбарын хөгжил дэлхий дахинд маш эрчтэй явагдаж байгаа нь Монголд ч тусгалаа олж байна. Төрөл бүрийн Финтек старт-апууд үүсч, банкууд энэ чиглэлд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлж, цахим мөнгө үүсгэсээр байна. Цаашид улам хөгжиж илүү боловсронгуй болох нь тодорхой энэ салбарт шинэ тоглогчид нэмэгдэж, тэр хэрээр ахиц дэвшлүүд олон гарч байгаагийн зэрэгцээ саад бэрхшээлүүд ч цөөнгүй бий (DeFacto, 2019). Финтек үйлчилгээ нь Монголын зах зээлд нэвтрээд 9 гаруй жил болж байгаа хэдий ч идэвхтэй хэрэглэгчийн тоо бага, хэрэглэгчид санхүүгийн цогц үйлчилгээг бүрэн ашиглаж, ойлгож, хэрэглэж дадахгүй байгаагийн гол шалтгаануудыг олж тогтоох, финтек үйлчилгээний хэрэглэгчдийн зан төлөвийг онолын хүрээнд судлах хүслийнхээ хүрээнд уг судалгааны ажлыг хийсэн болно.