Хураангуй:
2018- 2019 оны хичээлийн жилд дээд боловсролын 94 сургалтын байгууллагад 6,668 үндсэн багш ажиллаж байгаагаас хувийн хэвшлийн 21 их сургуульд 1452 үндсэн багш ажиллаж байна. Хувийн хэвшлийн эдгээр их сургуулиас кластерийн түүврийн аргаар 5 их сургуулийг сонгон авч, сургуулийн дотоод нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааг КНХ -ын Европын онол, уг хүрээнд хамгийн их
ашиглагддаг ОУ -ын стандарт, удирдамжуудыг суурилж 7 чиглэлийн хүрээнд
боловсруулсан асуулга судалгаагаар 152 багшаас судалгаа авсан. Уг судалгааны үр
дүнгээс харахад сургуулиуд хууль тогтоомжийг дагаж мөрдөх байдал буюу ажилтны
эрүүл мэнд нийгмийн даатгалын төлөлт, жирэмсний болон амаржсаны, ажлаас
халагдсаны тэтгэмжийг хуулийн хүрээнд сайн шийдвэрлэж байсан бол багшийг
хөгжүүлэх чиглэлд сайн, багшийн гэр бүл болон эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй
байдал зэрэг асуудалд муу үнэлгээтэй байгаа нь анхаарал татаж байна. МУ -ын их, дээд сургуулиудын хувьд хөндлөнгийн болон өөрийн үнэлгээний нэгж хэрэглүүр болоод байгууллагаар чанараа үнэлүүлдэг боловч энэ нь сургалтын хөтөлбөр,
үйл ажиллаагаар хязгаарлагдсан байдалтай байгаа тул уг КДНХ -ын үнэлгээний загварыг нэгж сургууль өөрийн үнэлгээний арга хэрэгсэл болгон цаашид хөгжүүлэн ажилласнаар багш нарын сэтгэл ханамж, ажлын бүтээмж гүйцэтгэлийг нэмэгдүүлэх боломжтой
хэмээн үзэж байна.