СЭЗИС - Бүтээлийн сан

Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээний орлого хүлээн зөвшөөрөх шинэ стандартыг нэвтрүүлэх арга зам /Мэдээллийн технологийн компаний жишээн дээр/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Бямбасүрэн, Даваажаргал
dc.contributor.author Оюунбилэг, Баттунгалаг
dc.date.accessioned 2019-12-11T06:06:38Z
dc.date.available 2019-12-11T06:06:38Z
dc.date.issued 2019
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/1566
dc.description.abstract Орлого нь санхүүгийн тайлан хэрэглэгчид тухайлбал хөрөнгө оруулагчдын хувьд бизнесийн байгууллагын санхүүгийн үр дүнг үнэлэх чухал үзүүлэлт юм. Монгол улсын хувьд НББ тухай хуулинд аж ахуй нэгж нь СТОУС ыг дагаж мөрдөнө гэж заасан байдаг. Орлогын бүртгэлийн хувьд НББОУС 11 болон НББОУС 18 ыг дагаж мөрддөг боловч эдгээр стандартууд нь 2018 оны 1 сарын –1нээс эхлэн хүчингүй болж шинээр СТОУС 15-ыг хэрэгжүүлж эхэлсэн. СТОУС 15 нь өмнөх орлогын стандартуудыг нэгтгэж сайжруулсан орлого хүлээн зөвшөөрөлтийн нэг цогц стандарт юм. Судлаачдын үзэж байгаагаар СТОУС 15-ыг хэрэгжүүлж эхэлснээр програм хангамжийн салбарт нөлөө үзүүлэх бөгөөд энэ чиглэлээр хийгдсэн судалгааны ажил, зөвлөмж харьцангуй бага байна. Уг судалгааны ажлын зорилго нь мэдээлэл технологийн компаниудын үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээний орлогын хүлээн зөвшөөрөлтөд тулгамдаж байгаа асуудлуудыг тодорхойлж, орлого хүлээн зөвшөөрөх шинэ стандартыг нэвтрүүлэхэд ашиглах аргачлал буюу удирдамж боловсруулах явдал юм.Судалгааны эхний хэсэгт ярилцлагын аргаар нягтлан бодогчдоос судалгаа авсан. Улаанбаатар хотод мэдээллийн технологийн чиглэлээр үйлчилгээ явуулдаг 8 аж ахуй нэгжид СТОУС 15-ын хэрэгжилтийн байдлын талаар судалгаа хийсэн. Судалгааг бүтэцчилэгдсэн ярилцлагын аргаар аж ахуй нэгжүүдийн нягтлан бодогч нараас авсан бөгөөд ярилцлагын аргын судалгааны үр дүнд СТОУС 15-ын хэрэгжилт 12,5% буюу хангалтгүй түвшинд гарсан. СТОУС 15-ыг хэрэгжүүлэхэд тулгарч буй сорилтуудыг тодорхойлсон. Мөн мэдээллийн технологийн компаний үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээний кэйс дээр СТОУС 15-ын таван алхмын дагуу орлого хүлээн зөвшөөрөлт хийж эмпирик шинжилгээ хийсэн.Эмпирик шинжилгээ болон баримт бичгийн шинжилгээний үр дүнд үндэслэж СТОУС 15-ын дагуу мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаний хувьд таван алхмын дагуу орлого хүлээн зөвшөөрөхөд ашиглах зөвлөмж хэлбэрээр удирдамж боловсруулсан болно. Удирдамжид програм хангамжийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шинж чанарыг тодорхойлох талаар түлхүү оруулснаараа онцлог юм. en_US
dc.subject СТОУС 15 en_US
dc.subject орлого en_US
dc.subject орлого хүлээн зөвшөөрөлт en_US
dc.subject орлогын бүртгэл en_US
dc.subject үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээ en_US
dc.title Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээний орлого хүлээн зөвшөөрөх шинэ стандартыг нэвтрүүлэх арга зам /Мэдээллийн технологийн компаний жишээн дээр/ en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс E341400
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Сүхбаатар, Бямбахорол


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах