СЭЗИС - Бүтээлийн сан

Хөгжлийн төлөөх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчдийн Хяналт-шинжилгээ, үнэлгээний өнөөгийн байдлыг тодорхойлох нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Түмэндэмбэрэл, Хандсүрэн
dc.date.accessioned 2019-12-11T05:06:10Z
dc.date.available 2019-12-11T05:06:10Z
dc.date.issued 2019-12-11
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/1563
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлаар МУ-д хөгжлийн төлөөх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй Олон улсын болон дотоодын зарим ТББ-уудын Хяналт-шинжилгээ, үнэлгээний өнөөгийн байдлыг судлахыг зорьсон ба Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй тэргүүлэх 7 Олон улсын болон дотоодын 6 ТББ-н Байгууллагын Дээд/Дунд шатны удирдлага, Төслийн багийнхан, Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн гэсэн 3 бүлгийн нийт 67 төлөөллөөс Асуулга судалгааг авч шинжилгээ хийлээ. Шинжилгээний үр дүнгээс үзэхэд судалгаанд хамрагдсан байгууллагуудын хувьд Хяналт-шинжилгээ, үнэлгээнд хандах хандлага буюу Хүлээлт нь харьцангуй өндөр байсан нь сайшаалтай боловч Хяналт-шинжилгээ, үнэлгээний одоогийн практикийг үнэлүүлж үзэхэд дундаж утгыг авч байв. Мөн Хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудалд хандах хандлага нь Төслийн багийнхны хувьд бусад бүлгүүдтэй харьцуулахад бага байсан нь анхаарал татаж байсан ба цаашид Төслийн багийнханд хандсан, энэ төрлийн мэдлэг , хандлагыг нэмэгдүүлэх сургалт, нөлөөллийн чанартай үйл ажиллагаа явуулах нь тэдний оролцоог нэмэгдүүлж улмаар систем амжилттай ажиллахад нөлөөлнө гэж үзэж байна. Байгууллагуудын Хяналт-шинжилгээ, үнэлгээний стандарт, арга зүйн хэрэгжилтийг судалж үзэхэд ОУТББ-уудын хувьд харьцангуй сайн байсан ба дотоодын ТББ-уудын хувьд системийг бэхжүүлэхэд анхаарах шаардлага ажиглагдав. Мөн байгууллагуудын дунд Хяналт-шинжилгээ, үнэлгээнд тохиолддог бэрхшээлүүдийг судалж үзэхэд бүх талын оролцогч талуудын оролцоо сул байх, энэ төрлийн нарийн мэргэжлийн ур чадвар, туршлага дутагдах зэрэг бэрхшээлүүд голлон тохиолдож байна. Иймд байгууллагууд талуудын оролцоо, сонирхлыг Хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл явцад татан оруулах, санхүүгийн зохих нөөцийг хуваарилах, улмаар үр дүн, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалт, суралцах соёлыг төлөвшүүлж, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг санал болгож байна en_US
dc.language.iso mng en_US
dc.subject Хөгжил,төсөл, хөтөлбөр,Хяналт-шинжилгээ, үнэлгээ, нөхцөл байдал en_US
dc.title Хөгжлийн төлөөх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчдийн Хяналт-шинжилгээ, үнэлгээний өнөөгийн байдлыг тодорхойлох нь en_US
dc.type Thesis en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах