Хураангуй:
Аялал жуулчлалын салбар нь нийгэм эдийн засгийн хувьд харьцангуй залуу салбар
бөгөөд богино хугацаанд хурдацтай өсөж дэлхийн бүхий л улс орнуудын хөгжлийн чиг
хандлага, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг томоохон салбар
болж. Аялал жуулчлалын салбарын эрчимтэй хөгжлийн үе нь дэлхийн хоёрдугаар дайны
дараагаар эхэлсэн билээ. Аялал жуулчлалын салбар нь өсөлтөөрөө нефть, автомашин
үйлдвэрийн дараа орох том салбар болон хөгжсөн байна. Монгол улсын хувьд ч ялгаагүй
аялал жуулчлал нь эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх чухал салбар юм.
Монгол улс нь хөгжиж буй орон учир аялал жуулчлалын салбарын хөгжлийг хурдасгаж
чадсанаар эдийн засгийн эргэц сайжирч төрийн тогтвортой байдал бий болж Монгол
улс нь дараагийн шинэ шатандаа гарч чадна.