dc.description.abstract |
Хүн бол байгууллагын удирдахад хамгийн хэцүү нөөц юм. Тэднийг ажилдаа дуртай байлгаж, илүү их бүтээмжтэй ажиллахыг дэмжих зүйл бол ажлын гүйцэтгэлийн үнэлгээний систем байдаг.
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ нь удирдлага болон ажилтнуудад ажил үүргийн гүйцэтгэлийн түвшний мэдээллийг хүргэх, ажилтнуудад сургалтын хэрэгцээ шаардлага байгаа эсэхийг тодорхойлох, шагнаж урамшуулах, шийтгэх үндэслэлийг тогтоох, цаашид ажилчдын бүтээмжийг сайжруулах зорилготой.
Төрийн банк нь хүний нөөцийн гүйцэтгэлээ зорилгоор удирдах аргаар үнэлдэг ба энэ аргаар үнэлж байгаа тохиолдолд төв салбараас хол байрлах салбаруудын ажилтнууд зорилгоо бодитой тодорхойлж байгаа эсэх болон зорилгодоо хүрч байгаа эсэхийг сайн хянаж чадахгүй байгаа бөгөөд зарим зорилго тавихад хүндрэлтэй албан тушаалуудад ямар арга хэрэглэхээ мэдэхгүй байна. Иймээс хамгийн оновчтой байдлаар гүйцэтгэлийн үнэлгээг хэмжих аргыг боловсруулах шаардлагатай. Дээрх шаардлагаас үүдэлтэйгээр Төрийн банкны харилцагчийн үйлчилгээний ажилтнуудаас судалгаа авч, үнэлгээг оновчтой хийх маягтыг боловсруулсан. |
en_US |