dc.description.abstract |
Сүүлийн жилүүдэд эвент менежментийн салбар Улаанбаатар хотод эрчимтэй хөгжиж, цар хүрээ, төрөл зүйлээ улам өргөжүүлсээр байгаа бөгөөд эдгээрээс бизнес, хувь хүний хөгжил чиглэлийн эвентийн зохион байгуулалт, цар хүрээ улам нэмэгдсээр байна. Иймд бизнес, хувь хүний хөгжил чиглэлийн эвентэд оролцогчдын шийдвэр гаргалт болон сэтгэл ханамжид нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлж, цаашид энэ төрлийн эвент зохион байгуулагчдад хэрэгтэй санал зөвлөмж боловсруулах зорилгын хүрээнд энэхүү судалгааг хийж гүйцэтгэлээ. Судалгааг асуулгын арга ашиглан Улаанбаатар хотод оршин суудаг, 17 – 40 насны, өнгөрсөн нэг жилийн хугацаанд бизнес, хувь хүний хөгжил чиглэлийн эвентэд оролцсон хүмүүсээс санамсаргүй байдлаар түүвэр бүрдүүлэн, нийт 374 өгөгдөл цуглуулж, шинжилгээ хийсэн болно. |
en_US |