Хураангуй:
: Өнөөгийн хурдацтай өөрчлөгдөж буй бизнесийн орчинд байгууллага нь зах зээлийн энэ хурдтай мөр зэрэгцэхийн тулд чадварлаг, урам зоригтой ажиллах хүчнийг эзэмших нь маш чухал. Чадвартай боловсон хүчний эрэлт нэмэгдэж байгууллагууд чадварлаг ажиллах хүчний хомсдлоос гадна, ажиллах хүчний дунд ажлын байрны шилжилт хөдөлгөөн нэмэгдэж байна. Мөн нөгөө талаас 2018 оны 1 дүгээр сарын эцэсийн байдлаар монгол улсад Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн 36.0 мянга иргэдийн, 24.2 (67.4%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.8 (32.6%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Энэхүү эрэлт нийлүүлэлтийн хэрэгцээ шаардлагыг уламжлалт татан авалтын үйл явцаар шийдвэрлэх төвөгтэй асуудал болохыг олон нийтээр хүлээн зөвшөөрч нийгэмд онлайн хөдөлмөрийн биржийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжин ашигладаг болсон. Энэ нь сайшаалтай хэрэг хэдий ч онлайн хөдөлмөрийн биржийн үйл ажиллагаа нэгэн хэвийн зогсонги ажлын байрны зар тавих хэрэгсэлээс илүүг хэрэглэгчиддээ олгохгүй байна. Хөдөлмөрийн зах зээлд цоо шинээр бий болсон зах зээлийн хувьд одоо байгаа эрэлт нийлүүлэлт нь хангалттай байгаа хэдий ч хэрэглэгчид /ажил олгогч болоод ажил горилогч иргэд/-д одоо байгаагаас илүү нөхцөл боломжоор хангагдах хэрэгцээ шаардлагууд байсаар байна. Тиймээс онлайн хөдөлмөрийн зах зээлд дэх хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж “Hrlink” илүү боловсронгуй онлайн хөдөлмөрийн биржийн хэрэглэгчдэд өгөх үнэ цэнийн боломжуудыг судалах болно.