Хураангуй:
Хэрэглэгчдийн зан төлөв цаг хугацаа өнгөрөх тусам хурдацтай өөрчлөгдөж байна.
Иймээс одоогийн түргэн хоолны газраар үйлчлүүлэгчдийн нийтлэг зан төлөвийг
хамгийн сүүлийн үеийн байдлаар тодорхойлж, ямар хэрэглэгчид ямар үйлчилгээг санал
болгох нь илүү тохиромжтой вэ гэдгийг судалгааны үндэслэлтэйгээр гаргаж ирэх
хэрэгцээтэй байгаа нь энэхүү судалгаа бичих болсон үндэслэл болно. Мөн Монгол
улсад түргэн хоолны сүлжээ томоохон газрууд орж ирж байгаатай холбогдуулан
Монголчуудын зан төлөвт хэрхэн нөлөөлж буйг, үйлчлүүлэгчдийн хандлага, зан төлөв
хэрхэн байгааг тодорхойлно.