Хураангуй:
Монголын хүн амын 60-аас илүү хувь нь халдварт бус өвчин буюу таргалалтад нэрвэгдэж байна. Учир нь хүмүүс буруу хооллолт, амьдралын буруу хэв маяг болон жин хасалтад хэт их улайран зүй бус эм бүтээгдэхүүн ихээр хэрэглэж өөрсдийн эрүүл мэндийг хохироох нь өдөр ирэх тусам ихсэж байна. Эрүүлжүүлэн чийрэгжүүлэх энэ судалгаагаар дамжуулан иргэдийн амьдралын зөв хэв маяг, эрүүл мэнддээ зөв аргаар анхаарал тавих нийгмийн эрүүл сэтгэхүйг бий болгоход чиглэгдэнэ. Тиймээс энэхүү судалгаа нь үндсэн 3 зорилгод чиглэнэ.
1. Монгол дах эрүүлжүүлэн чийрэгжүүлэх үйлчилгээг сайжруулан боловсруулах
2. Эрүүлжүүлэн чийрэгжүүлэх шинэ хөтөлбөрийг туршиж хэрэглэгчийн сэтгэл ханамж болон хэрэгцээг судлах
3. Шинэ хөтөлбөрийг хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох арга замыг тодорхойлох