Хураангуй:
Уг дипломын ажлын хүрээнд Монголын Хөрөнгийн Биржэд
бүртгэлтэй Монголын томоохон хувьцаат компаниудын нэг болох “Говь ХК”–ийн үнэ
цэнийг тооцон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтанд ашиглахыг зорилоо. Тухайн
компанийн хувьцааны үнэ цэнийг тооцохын тулд, Top-Down шинжилгээ хийн суурь
шинэжилгээний аргуудыг ашиглан ирээдүйн үнэлгээнд нөлөөлж буй хүчин зүйлсүүдийн
судалснаараа давуу тал болж байна. Мөн түүнчлэн Портерийн 5 хүчин зүйлийн
судалгааг гадаад болон дотоод зах зээлийн хүрээнд судалсан болно. Суурь
шинжилгээний аргын хүрээнд Монголын эдийн засгийн байдал, ноолуурын салбарын
байдал болон Говь ХК-ийн өнөөгийн нөхцөл байдал, салбартаа эзлэх хувь хэмжээ,
борлуулалтын өсөлт зэргийг судлан шинжилгээ хийлээ. Судалгааны ажлын хувьд Говь
ХК нь монголын хөрөнгийн зах зээлд тогтвортой хувьцаагаа арилжаалж байгаа хэдий
ч сүүлийн жилүүдэд хувьцааны үнийн өсөлт тийм ч сайн биш байгаатай холбогдуулан
Говь ХК-ийн бодит хувьцааны үнийг тооцсоноор хөрөнгө оруулагчдын цаашдын
компанид хөрөнгө оруулах боломжийг нээж өгөх болно. Үүний тулд Говь ХК-ийн
санхүүгийн тайлан дээр шинжилгээ хийж, FCFE, FCFF, PE аргуудаар хувьцааны үнэ
цэнийг тодорхойлж бодит үнэ хоорондоо хэрхэн ялгаатай байгааг харуулах болно.
Хөрөнгийн үнэлгээний олон төрлийн арга байдгаас чөлөөт мөнгөн урсгалын арга нь
Говь ХК-ийн хувьд эх үүсвэр нь тогтвортой, мөн хувьцаат компани болсоноос хойш
ногдол ашиг тогтмол тараагаагүйн улмаас уг аргыг ашиглан үнэ цэнийг тооцлоо.