Хураангуй:
Худалдааны нээлттэй байдал нь аливаа улсын эдийн засагт эерэгээр нөлөөлдөг ч мөн сөргөөр нөлөөлдөг гэсэн онолын үзэл баримтлал бий. Тухайлбал гадаад худалдааны нээлттэй байдал нь тухайн улсын орлого хуваарилалтад сөргөөр нөлөөлж тэгш бус байдлыг нэмэгдүүлдэг бөгөөд энэ асуудлын хүрээнд эмпирик судалгаанууд олон улсын хүрээнд одоог хүртэл хийгдэж байгаа юм. Иймд Монгол Улсын худалдааны нээлттэй байдал орлого хуваарилалтад хэрхэн нөлөөлж байгааг макро болон микро түвшинд судлахыг зорилоо. Улмаар макро түвшинд вектор алдаа засварлах загвар ашигласан ба худалдааны нээлттэй байдал нь урт хугацаанд орлогын тэгш бус байдлыг бууруулж байсан бол богино хугацаанд нэмэгдүүлсэн үр дүн гарлаа. Харин микро түвшинд олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээ хийсэн ба нээлттэй байдал нь уул уурхайн салбараар дамжин ажиллагчдын дунд цалингийн ялгаа үүсгэж байгаа нь тогтоогдлоо