Хураангуй:
Манай улсад хувь хүн бизнес эрхлэлтийн орлого, шагнал урамшуулал, цалин хөдөлмөрийн хөлс, бусад орлогоосоо иргэд татвар төлөх сонирхол бага байгаа нь улс орны эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлж байна. Мөн эсрэг талаас нь харвал улсаас иргэдэд хандсан үйл ажиллагаа, нийгмийн хангамжид татвар төлөгдчдийн сэтгэл ханамж муу байдаг. Тиймээс татвар төлөгчдийн татвар төлөх хандлагад нөлөөлөгч хүчин зүйлсийг олж, түүнийг сайжруулах нь маш чухал билээ.