Хураангуй:
Дэлхийн зах зээлд сүүлийн 30-аад жилд ГХО-ын хэмжээ, тэр дундаа банкны системд эрс өсөж, гадаадын банкнуудын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор банкны үр ашигт байдалд хэрхэн нөлөөлж байгааг судлах ач холбогдол ихээхэн нэмэгджээ. Монгол Улсын хувьд ГХО-тай банкнууд байгаа хэдий ч банкны үр ашигт байдалд хэрхэн нөлөөлж байгааг судалсан судалгааны ажил хомс байна. Энэхүү судалгааны гол зорилго бол Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй ГХО-тай банкнууд банкны үр ашигт байдалд хэрхэн нөлөөлж байгаа судлах явдал билээ. Судалгаандаа Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй нийт 6 банкны 2010-2017 оны тоон өгөгдөл тулгуурлан шинжилгээ хийсэн бөгөөд үр дүнд нь ГХО-тай банкнуудын ашигт ажиллагаа дотоодын банкнуудаас илүү өндөр, хүүний зөрүү буюу санхүүгийн зуучлалын түвшин ГХО-тай банкнуудад мөн өндөр байгаа хэдий ч чанаргүй зээлийн түвшин ГХО-тай болон дотоодын банкнуудад ялгаа харагдахгүй байна гэсэн үр дүн гарлаа.