dc.description.abstract |
Эдийн засгийн мөчлөгийн оновчтой тогтоох нь макро эдийн засгийн бодлого боловсруулагчид, хувийн компануудын хувьд аль алинд нь чухал зүйл билээ. Бизнесийн мөчлөгийн оновчтой тодорхойлсноор бизнес эрхлэгчид зах зээлийн идэвх, өрсөлдөөн, үйлдвэрлэлээ тохируулах боломжтой болно. Харин бодлого боловсруулагчид эдийн засгийн тэлэлт, агшилт нь мөчлөгөөс үүдэж байна уу, урт хугацааны чиг хандлагд өөрчлөлт гарснаас үүдэж байна уу гэдгийг мэдэх сонирхолтой байх бөгөөд манайх шиг эрдэс бүтээгдэхүүний үнийн шоконд өртөмтгий орнуудын засгийн газрын хувьд мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлэхэд дөхөмтэй болгоно. Энэхүү дипломын хүрээнд Монгол улсын бизнесийн мөчлөгийг ХП, l1 трендийн, КФ, тригнометрик регрессийн шүүлтүүр, загварт суурилсан шүүлтүүрүүд болох ТБОЗ-ын нэг хэмжээст ҮАБХ загвар, Бланчард-Куа хэлбэрийн задаргааны ашиглан үнэлэн, харьцуулалт хийлээ. Шинжилгээний үр дүнгээр КФ шүүлтүүр Монголын улсын бизнесийн мөчлөгийг тогтооход хамгийн үр ашигтай байна. |
en_US |