Хураангуй:
Монгол улсын хувьд эрүүл мэндтэй холбоотой гардаг зардлын хэмжээ, эрүүл
мэндийн сангийн санхүүжилт, иргэдийн эрүүл ахуйн байдал зэргийн уялдаа холбоог
судлан хувийн эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнийг хэрхэн яаж сайжруулж болох
арга замыг гаргасан болно. Мөн иргэд улсын эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнээр
дамжуулан хэр хэмжээний нөхөн төлбөр, хөнгөлөлт эдэлдэг болох, нийгэмд үүсэж буй
хувийн эрүүл мэндийн даатгалын эрэлт хэрэгцээг судлан гаргаж ирсэн.