Хураангуй:
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан судалгаанд 2020 он гэхэд нийт жуулчдын тоо 1,4 тэрбум, 2030 он гэхэд 1,8 тэрбумд хүрнэ гэсэн таамаглал дэвшүүлсэн байна. Олон улсын жуулчид хөгжиж буй орнууд болох Ази, Латин Америк, Төв болон зүүн Европ, Ойрхи Дорнод мөн Африкийн орнуудаар аялах сонирхол нэмэгдэж байна. Иймээс өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэн, бизнесээ өргөжүүлэх үүднээс “Хүлэг ХХК-ийн БНХАУ-аас ирэх жуулчдад зориулсан шинэ аялалын маршрутыг зах зээлд нэвтрүүлэх нь” сэдвээр судалгааныхаа ажлыг хийсэн болно.