Хураангуй:
Монгол улсын хүний нөөцийн сонгон шалгаруулах практикт психометрикийн тестүүдийн хэрэглээ болон ач холбогдлыг тодорхойлж, психометрикийн тестүүдийг хүний нөөцийн сонгон шалгаруулалтад ашиглах зөвлөмжийг боловсруулах зорилгоор энэхүү судалгааны ажлыг хийлээ психометрикийн тестмэргэжлийн түвшинд боловсруулагдсан оюун ухааны болон сэтгэл зүйн хэмжилт, оношилгоо хийх тест юм. Психометрикийн тест нь хүний нөөцийн сонгон шалгаруулалтад оролцож буй ажил горилогчийг олон талаас нь таньж мэдэх тухайлбал хүний мэдлэг, ур чадвар, хандлага, зан төлөвийг судлан хэмжих арга ба илүү нарийн бөгөөд баттай мэдээллүүдийг олж авах боломжийг бүрдүүлж өгдгөөрөө онцлогтой тест юм.
Судалгааны ажлын хүрээнд хүний нөөцийн сонгон шалгаруулалтын үед гардаг санхүүгийн нөөц болон цаг хугацааны асуудлыг шийдвэрлэхийг оролдсон. Мөн үүгээр зогсохгүй бага хугацаанд ажлын байранд яг тохирох хүнийг психометрикийн тестийн тусламжтайгаар хэрхэн сонгон шалгаруулж болох тухай гадаад болон дотоодын санхүүгийн байгууллагуудын хүний нөөцийн сонгон шалгаруулалтын практикийг судалсан болно. Нийт 10 байгууллагын хүний нөөцийн менежерүүдээс анкетын аргаар судалгаа авсан ба мөн Голомт банк, Инвескор ББСБ-ийн хүний нөөцийн менежерүүдээс ярилцлагын аргаар түүврээ бүрдүүлэхдээ санхүүгийн байгууллагууд бүрийг төлөөлж чадахуйц аль болох том хэмжээний байгууллагуудыг хамруулахыг зорьсон.
Судалгааны үр дүнгээс үзэхэд хүний нөөцийн менежерүүд ярилцлагын аргыг хамгийн үр дүнтэй, хүний нөөцийн сонгон шалгаруулалтын шийдвэр гаргалтад хамгийн их нөлөөлдөг арга гэж үзэж байгаа Мөн үүгээр зогсохгүй хүний нөөцийн менежерүүдэд психометрикийн тестүүдийг ашиглах хандлага бий болсон байна. Мөн ихэнх байгууллагууд психометрикийн тест ашигладаг хэдий ч хэрэглэж байгаа тестээ психометрикийн тест мөн эсэхийг мэддэггүй гэсэн тун сонирхолтой үр дүн гарсан байна.