dc.description.abstract |
Манай улсад хувийн өмчид суурилсан бизнес эрхлэх болсноос хойш 20 гаруй
жилийг үдэж байна. Энэ хугацаанд үндэсний компаниудын үйл ажиллагааны цар хүрээ
нэмэгдэж салбар нэгжтэй болж байгаагийн зэрэгцээ, хөрөнгийн зах зээлд хувьцаа
гарган борлуулах, хөрөнгө төвлөрүүлэх үйл явц эхэлж өнөөгийн байдлаар 20 орчим
компани хувьцаагаа нийтэд арилжаалаад (IPO) байна. Ийнхүү засаглах болон гүйцэтгэх
удирдлагыг бие даасан этгээдүүд хэрэгжүүлэх болсонтой холбоотой өмчлөгчдийн
зүгээс гүйцэтгэх удирдлагыг хянах олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэлбэр болох
дотоод аудитыг сайжруулах зайлшгүй шаардлага бий болоод байна. Сүүлийн жилүүдэд
уламжлалт дотоод аудитын онол арга зүйн асуудал шинэчлэгдэж, байгууллагын цар
хүрээ тэлэгдэхийн хэрээр удирдлага буюу өмчлөгчид ихээхэн хэмжээний хяналтыг
шаардах болсноор зогсохгүй мэдээллийн их урсгал, бизнесийн төрөлжилт нэмэгдэж
байгаатай холбоотойгоор олон төрлийн эрсдэл бий болж, түүнийг удирдах шаардлага
урган гарч байна. Иймээс улсын ууган үйлдвэрийн нэг болох Х ХК-ийн жишээн дээр
компанийн дотоод аудитын өнөөгийн байдал, улмаар эрсдэлд суурилсан арга зүйг
хэрэгжүүлэх арга замыг эрэлхийлэх нь үндэсний компаниудад сайн засаглалыг
төлөвшүүлэх нэг үндсэн хүчин зүйл хэмээн үзэж энэ сэдвийг сонгож авсан болно |
en_US |