Хураангуй:
УУ-н салбарын хүч сүүлийн жилүүдэд улам эрчимжихэд гадаадын шууд хөрөнгө оруулалт хамгийн чухал үүргийг гүйцэтгэсэн билээ. Тиймээс энэхүү судалгаагаар УУ-н салбарын ГШХО-ын өсөлт нь бусад салбартаа ямар нөлөө үзүүлж буйг тодорхойлох билээ. Ингэхдээ эмпирик судалгааны ажлуудаас ГШХО нь эдийн засгийн бодит салбаруудад эерэг болон сөрөг нөлөөтэй хэмээн таамаглаж эдийн засгийн үйл ажиллагааны салбаруудыг УУ-н болон УУ-н бус хэмээн авч үзсэн билээ. Шинжилгээг УУ-н салбарын ГШХО нэмэгдэхэд бусад салбартаа эерэг нөлөө үзүүлж байгаа эсэхийг салбар хоорондын тэнцлийн шинжилгээгээр УУ-н бус салбаруудын хөрөнгө оруулалт нь УУ-н салбарын ГШХО-ын өсөлтөөс хамаарч буй эсэхийг VAR загвар үнэлэх замаар үр дүнг гаргасан юм. СХТ-ийн шинжилгээгээр УУ-н салбарын ГШХО-ын 10 хувийн өсөлт нь эрчим хүч, үйлчилгээ, нийгмийн үйл ажиллагаа, санхүү, даатгал болон тээврийн салбарт эерэг нөлөөтэй гарсан бол ХАА болон боловсруулах салбарт маш бага нөлөөллийг үзүүлсэн билээ. Мөн УУ-н салбарын ГШХО нь УУ-н бус салбарынхаа ГШХО-ын өсөлтийн шалтгаан нь болж байгаа хэмээн эдийн засгийн үйл ажиллагааны тэргүүлэх салбаруудын хувьд шалгахад энэ нь хамааралгүй гэсэн үр дүнд хүрсэн билээ.