Хураангуй:
Энэхүү дипломын ажлаараа машин, дугаарын хавтан, түүний дугаарыг таних Yolo загварыг Улаанбаатарын орчимд бэлтгэсэн зургуудаар сургаж, оновчлолыг хийлээ. Ингэхдээ нийт 45,437 зургийг татаж, эдгээрээс 3470 зургийн машин болон дугаарын хавтанг зааж өгөн сургахад бэлэн болгосон. Харин тэмдэгтийн хувьд 300 тэмдэгт бүхий зургийг бэлтгэж загвартаа оруулж сургалаа. Оновчлолын үр дүнг сургахдаа ашиглаагүй 304 зурган дээр үнэлэхэд машиныг 87%, дугаарын хавтанг 80.83%, тэмдэгтийг 67.05%-тай таньж байна.