Хураангуй:
Энэхүү дипломын ажлаар олон зорилтот зорилгын загварчлалын аргачлалуудыг судлав. Судалгааны ажлын эхэн хэсэгт арга зүйн үүсэл, хөгжил, макро болон микро эдийн засгийн жишээнүүдийг судалж тайлбарласны дараагаар зорилтуудад дараалллан дөхөх зорилгын арга, хазайлтын хувьсагчийн аргачлал, фази зорилтын загварчлалын загварын ерөнхий тавил болон оновчлоход гүйцэтгэх алхамуудыг харуулав. Үүний дараагаар Монгол улсын тогтвортой хөгжлийн 4 зорилтыг эдийн засгийн 8 салбарын хөдөлмөрийн хувьд тайлбарласан аргачлалуудаараа оновчлол хийсний үр дүнд хазайлтын хувьсагчийн аргачлал болон фази зорилтын загварчлалыг ашиглах нь нийцтэй байлаа.