Хураангуй:
Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь эдийн засгийн өсөлтөд мэдэгдэхүйц эерэг нөлөөтэй гэж ихэнх судлаачид санал нийлдэг билээ. Монгол улсын хувьд 2007 оноос эхлэн хүлээн авч буй ГШХО-ын хэмжээ дан ганц уул уурхайн салбартай холбогдуулан эрс нэмэгдсэн бөгөөд хөрөнгө оруулалтын шингээлтээр дамжин эдийн засгийн гүйцэтгэлийг бий болгосон эсэх нь тодорхойгүй юм. Тиймээс энэхүү судалгааны ажлын хүрээнд Монгол улсын 2006-2017 оны ГШХО-ын потенциал шингээлтийг шинжлэх бөгөөд үүний тулд эхлээд шингээлтийн таван хүчин зүйлс болох хүмүүн капитал, санхүүгийн систем, дэд бүтэц, технологи, институцийн дэд бүлгийн индексийг үндсэн бүрэлдэхүүн хэсгийн шинжилгээний аргазүйд тулгуурлан байгуулна. Эцэст нь шингээлтийн нэгдмэл индексийг тэнцүү-вариацын жингийн аргыг ашиглан тооцно.