dc.description.abstract |
Улс орны эдийн засгийн хөгжлийн илэрхийлэл болсон жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуй нэгжүүдийн өнөөгийн байдлын судалгаа хийхээр төлөвлөн ажиллаж байна. Тухайн бизнесийн үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж буй хүнсний салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн санхүүжилт, засаглал, хууль эрх зүй болон үйл ажиллагааны хувьд тулгамдаж асуудлуудыг судалгаа, шинжилгээгээр батлан харуулах зорилгын хүрээнд хэрхэн яаж нөхцөл байдлыг сайжруулах, зөвхөн тухайн секторт санхүүгийн сайхан орчин бүрдүүлэн ажиллах боломж, арга замуудыг судлан ажлын төлөвлөгөө боловсруулах, санал зөвлөмж хүргэх явдал юм. Түүнчлэн улс орны макро эдийн засаг нь хүнсний салбарт ЖДБ эрхлэгчдийн үйл ажиллагаанд үзүүлж буй нөлөөг стратегийн түвшинд сайжруулах боломж, хууль эрх зүйн орчины нөхцөл байдалд төр засаг хяналт тавьж хэвийн үйл ажиллагаа явуулахад бодлогоор дэмжих боломж, арилжааны банкны зээлээс гадна бусад санхүүгийн байгууллагуудаар дамжуулан санхүүгийн эх үүсвэр татах боломж, бодит байдал дээр хэрэгжих боломжийн талаар онол, практик хосолсон хэлбэрээр оновчтой шийдлийг олж харах, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн ханган ажиллахын тулд үйлдвэрлэлийн салбарыг нэмэгдүүлэх тэгснээр улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг эерэг, хөгжингүй болгоход ихээхэн нөлөө үзүүлнэ. |
en_US |