Хураангуй:
Тус судалгааны ажлаар “Жижиг, дунд үйлдвэрийн тухай” хуулийн 5 дугаар зүйлд ЖДҮ эрхлэгчийг тодорхойлсон тодорхойлолтын үндсэн дээр өнөөгийн зах зээлийн нийгэмд бодит байдлаар ЖДҮ хэмээн тусгагдсан тухай эдийн засгийн судалгаа, тоон үзүүлэлт, санхүүжилтийн судалгаа, бусад улсын тодорхойлсонтой харьцуулан дүн шинжилгээ хийлээ. Мөн ЖДҮ эрхлэгчээр бүртгүүлснээр төрөөс үзүүлэх тусламж, хөнгөлөлтүүдэд хамрагдах боломжуудын талаар судалж тус хөнгөлөлтүүд хэрхэн хэрэгжиж, ямар байдлаар хуулийн хүрээнд зохицуулж өгсөн, шийдвэр гаргалт, ил тод байдлыг нарийвчлан авч үзэж урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах эрх зүйн асуудлуудыг голчлон судаллаа. Судалгаанд үр дүнд тулгамдсан асуудлуудыг олж бусад улсын бодлогуудад анализ хийж санал зөвлөмж боловсруулсан болно.