Хураангуй:
Аливаа банкны хувьд зээл олгох үйл явц гэдэг бол үйл ажиллагаа хэвийн
тогтвортой явагдах хамгийн чухал процессуудын нэг байдаг учраас зээлийн
бүтээгдэхүүнээс үүдэж болох эрсдэлийн хүчин зүйлсийг ямагт сайтар судлах нь цаг
хугацаа болоод зардал мөнгийг багагүй зарцуулдаг. Гэвч нэгэнт үүдсэн эрсдэлд хүлээх
алдагдал нь тэрхүү зардлаар хэмжигдэхгүй байх эрсдэлтэй байдаг. Иймд эрсдэл бүхий
зээлийн бүтээгдэхүүнийг цаашид финтект суурилан хөгжүүлэх нь зээлийн уламжлалт
эрсдэлүүдээс гадна цахим орчинд бий болж болох кибер эрсдэлүүдийг дагуулах нь
дараагийн томоохон асуудал болоод буй юм.
Иймд зохицуулагч байгууллагын зүгээс эрсдэл бүхий цахим зээлийн үйл
ажиллагаа эрхлэгч арилжааны банк болоод банк бус санхүүгийн байгууллагуудын
хэвийн тогтвортой үйл ажиллагааг хангах үүднээс зохицуулалтын технологийг хэрхэн
ашиглаж, үйл ажиллагаанд хяналт тавих боломж буй эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх нь уг
судалгааны ажлын зорилго юм.