dc.description.abstract |
Дотоод хяналтын систем гэдэг нь аливаа байгууллагын үйл ажиллагааг аль болох үр ашигтай, эмх замбараатай хөтлөн явуулах удирдлагын бодлогыг дагаж мөрдүүлэх, хөрөнгийн аюулгүй байдлыг хангах, зальт үйлдэл болон алдаанаас сэргийлэх, илрүүлэх, нягтлан бодох бүртгэлийг үнэн зөв, иж бүрэн хөтлөх, санхүүгийн тайлангуудыг цаг хугацаанд нь найдвартай үнэн зөв бэлтгэх бололцоог хангах зэрэг удирдлагын өмнөө тавьсан зорилгод хүрэхийн тулд аж ахуйн нэгжийн удирдлагын зүгээс авч явуулж байгаа бодлого ба горим журмын цогц юм. Эрсдэлд суурилсан дотоод хяналтыг нэвтрүүлэх нь сэдэвт бакалаврын зэрэг горилсон бүтээлээрээ Монгол улсад бизнес эрхэлж буй нэгэн компанийг сонгон авч эрхэлж буй үйл ажиллагаа, байгууллагын бүтэц, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, уялдаа холбоог нь судлан, дотоод хяналтын системийг нэвтрүүлэхийг зорилоо. |
en_US |