Хураангуй:
Энэхүү судалгаа нь хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн хэрэглэгчдийн зан төлөвийг судалж дотоодын үйлдвэрлэгч нарт санал, зөвлөмж өгөх зорилготой болно. Хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрийн салбарын урт болон дунд хугацааны зорилтуудад түүхий эдийн шинж, чанарыг сайжруулна, гарал үүслийг тодорхой болгох системийг бүрдүүлнэ, улирлын хамаарлыг бууруулах ажлуудыг зорилт болгоод байгаа нь хагас боловсруулсан махан бүтээгдэхүүнийг экспортоор гаргаж зах зээлээ тэлэхэд үйлдвэрлэгч нарт дөхөм болно. Хагас боловсруулсан махан бүтээгдэхүүнд дотоодод үйлдвэрлэж байгаа бууз, банш, хуушуур, котлет болон бөөрөнхий мах зэрэг бүтээгдэхүүнүүдийг нэрлэдэг болно. Хэрэглэгчдийн зан төлөвийн онолын судалгаа болон салбарын судалгааг судалсны эцэст Канад улсын судлаач Picklyk Doug-ын 3544 хүний түүвэртэй хийгдсэн “Хөлдөөсөн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн зан төлөвийн судалгаа”, Koster-ийн судалсан хоол хүнс худалдан авахад нөлөөлдөг 6 хүчин зүйлс дээр үндэслэнэ боловсрууллаа. Судалгааны дизайнд 20 тодорхойлогч шкал асуулга бүхий 4 хүчин зүйл бодит худалдан авалт болон худалдан авалтын дараах зан төлөвт эерэг нөлөө үзүүлнэ гэсэн нийт 9 таамаглал дэвшүүлсэн билээ. Судалгааны дизайны дагуу Улаанбаатар хотын 6 дүүргийн хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн хэрэглэдэг 304 хүнээс санал асуулгын аргаар судалгаагаа авсан болно. Судалгааны үр дүнд 9 таамаглалын 6 нь батлагдсан бөгөөд насны онцлог, ажил мэргэжлээс шалтгаалж зарим сонирхолтой үр дүн гарсан. Асуулгын судалгаанаас тодруулах шаардлагатай хэмээн үзэж туршилтын судалгаа хийсэн бөгөөд 17 залуучуудыг мэдрэхүйн хүчин зүйл болон, сав, баглаа боодлыг үнэлүүлсэн. Судалгаан дээр үндэслэнэ дотоодын үйлдвэрлэгч нарт санал зөвлөмж боловсруулсан болно.