Хураангуй:
Байгууллагын соёл нь хүмүүсийг далд ухамсарт байдаг тул өөрчлөхөд хамгийн хэцүү зүйлсийн нэг байдаг гэж хэлсэн байдаг. Иймээс анх байгууллагыг үүсгэн байгуулах нь хамгийн үр дүнтэй ба суурийг сайн тавьснаар цаашид болох үйл ажиллагаа үр дүнтэй явагдах гол үндэс болох юм. Яагаад гэвэл жижиг, дунд, том хэмжээний бүх байгууллагууд хүссэн хүсээгүй соёл төлөвшдөг тул ухамсартайгаар төлөвшүүлэх нь хамгийн үр дүнтэй гэж үздэг. Байгууллагын соёл нь үүсгэн байгуулагч болон удирдагчийн үнэт зүйлс, алсын хараанаас үүсэн түүнчлэн байгуулагын ямар ажилтан ажилд авах, ямар байгууллагуудтай хамтрах, үйл ажиллагаа хэрхэн явагдах гэх мэт бүх шийдвэрүүдийг гаргахад нөлөөлж байдаг. Төлөвшүүлэхийн тулд сонгон шалгаруулалтыг үнэт зүйлстэй уялдуулан явуулсны дараа хүний нөөцийн системээр дэмжиж өгөх юм. Иймээс гэр бүлийн хүрээнд шинээр үүсгэн байгуулах иогийн сургалтын төвийн байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах ажлыг уг дипломын хүрээнд хийж гүйцэтгэсэн болно.