dc.description.abstract |
Энэхүү дипломын ажлаар худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг “ХХХ” компанийг сонгон авч залилангийн шинж тэмдэг байгаа эсэхийг судаллаа. Энэхүү компани нь 200 гаруй ажилчидтай бөгөөд 95 хувийн итгэх түвшинд түүврийн оновчтой хэмжээг тооцож, шат шатны ажилчид нийлсэн 140 хүнээс судалгаагаа авсан билээ.
Үйлдвэрлэл, худалдааны байгууллагын дотоод аудитын нөхцөл байдал, залилангийн шинж тэмдэг байгаа эсэх, ямар ямар хүчин зүйлс залилан хийхэд нөлөөлдөг болохыг анкетын аргаар судалгаагаа авч, SPSS 23 программаар боловсруулалт болон үр дүнгийн шинжилгээ хийсэн билээ.
Залилан үйлдэгдэх нөхцөл болон боломж бий болоход байгууллага болон хувь хүний зүгээс хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлдөг байна. Байгууллагаас долоо, хувь хүнээс дөрвөн хүчин зүйл залилан бий болоход нөлөөлдөг гэж үзсэн билээ. Залилан үйлдэгдэхэд хувь хүний ёс суртахуунгүй зан чанар хамгийн их нөлөөлдөг гэж үзсэн бол байгууллагаас дотоод хяналтын сул байдал нь залилан үйлдэгдэх боломжийг бүрдүүлдэг хэмээн үзсэн юм. Тухайн залиланд нөлөөлөх хүчин зүйлсэд ач холбогдол өгч, хяналтандаа авсан олон улсын жишээнээс үзэхэд хяналт тавьсны дараа тэдгээрээс үүссэн хохирлын хэмжээ 54 хувиар буурсан нь олон улсын залилан илрүүлэгчдийн холбооноос байгууллага залилангийн эрсдэлд ач холбогдол өгч залилангийн эрсдэлийн сан байгуулж, залилангийн асуудлаар мэргэшсэн аудитор хэмээх орон тоог бий болгох хэрэгтэй хэмээх зөвлөмжийг өгсөн юм.
Энэхүү судалгааны ажлын үр дүнд бүхий л байгууллагад залилангийн эрсдэл байдаг. Харин түүнийг бууруулах, тогтвортой байлгахын тулд тогтмол давтамжтай ажилчиддаа ёс зүйн сургалт, семинар явуулж байх, байгууллага өөрийн ёс зүйн кодтой болох, удирдлагаас хараат бус дотоод хяналтын нэгж байгуулах, шат бүрийн удирдлагын хяналтыг тавих хэрэгтэй гэх дүгнэлтэд хүрсэн билээ. Байгууллага өөрийн онцлогтоо тохируулан залилантай тэмцэх, залилангийн эрсдэлийг бууруулах олон төрлийн арга хэмжээг хэрэгжүүлж болно. Гэхдээ энэ бүгдийг байнга хэрэгжүүлж байгаа нь залилангийн эрсдэлийг тэг хувь болгож байгаа гэсэн үг биш бөгөөд үргэлж сонор сэрэмж, хараа хяналттай байх хэрэгтэй юм. |
en_US |