dc.contributor.advisor |
С, Сайн-Од |
|
dc.contributor.author |
Түвшинбат, Удвал |
|
dc.date.accessioned |
2019-06-27T08:32:55Z |
|
dc.date.available |
2019-06-27T08:32:55Z |
|
dc.date.issued |
2019-06-27 |
|
dc.identifier |
Бакалавр |
en_US |
dc.identifier.uri |
http://repository.ufe.edu.mn/handle/8524/1468 |
|
dc.description.abstract |
Хөгжил дэвшлийн тод илрэл болсон технологи нь хурдацтайгаар даяаршсан нийгмийг тэр чигт нь байлдан дагуулсаар хүмүүсийн хоорондын харилцаа холбоо, мэдээлэл хүлээн авах хэлбэрийг сүүлийн жилүүдэд эрс өөрчилсөн ба энэхүү хүчтэй зүйл бол сошиал медиа билээ. Үүнээс одоо үед сошиал медиа хэрэглэгчдийг өөртөө бусдаас илүүтэйгээр татаж буй нь Инстаграм юм. Дэлхийд төдийгүй Монголд Инстаграмын хэрэглээ хурдацтайгаар өсөж, идэвхтэй хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Бизнес эрхэлж буй байгууллагууд энэхүү идэвхтэй үйл ажиллагаа бүхий ухаалаг электрон хэрэгслийн хамгийн бага зардлаар өндөр бүтээмж үйлдвэрлэх үр ашгийг мэдэрч маркетингийн шинэ чиг хандлага, онцгой арга барилаа болгон ашиглаж байна. Монголд ижил төрлийн судалгаа байхгүй буюу энэ төрлийн чиглэлээр хийгдсэн анхны судалгаа болж байна. Олон улсын хувьд ч мөн төдийлэн түгээмэл биш ба шинэлэг судалгааны сэдэв гэдэг нь ажиглагдлаа. Инстаграмын нэгэн чухал хэсэг бол маркетингийн хүчтэй зэвсэг болсон нөлөөлөгчид юм. Нөлөөлөгчид бол Инстаграмд хүчтэйгээр бусдыг байлдан дагуулж буй олон дагагчтай хүмүүс бөгөөд тэдний тусламжтайгаар бүтээгдэхүүнийг хялбар аргаар хурдан хугацаанд үр дүн өндөртэйгээр сурталчлах бүрэн боломжтой. Монголд Инстаграмын нөлөөлөгчид маш хурдацтайгаар хөгжиж, нөлөө бүхий болж байгаа бөгөөд ялангуяа эмэгтэйчүүдийн дунд гоо сайхны брэндийн нөлөөлөгчийн хүрээ тэлж, энэ салбарт илүүтэй өрсөлдөөн болон маркетинг мэдрэгдэж байна. Мөн Монгол эмэгтэйчүүдийн өдөр тутамдаа сонирхдог, хайдаг мэдээлэл бол гоо сайхны бүтээгдэхүүн юм. Тиймээс уг судалгаагаар гоо сайхны брэндүүд болон бүтээгдэхүүнийг нөлөөлөгчийн тусламжтайгаар Инстаграм орчинд сурталчлах сурталчилгааны төрлүүд болон хэрэглэгчдийн шийдвэр гаргалтад нөлөөлөх хүчин зүйлсийг шинжлэхэд оршино. Судалгааны ажлын арга зүй нь тоон болон чанарын байдлаар явагдах ба туршилтын судалгаа хийгдэхээрээ илүү онцлогтой. Энэхүү судалгааны ажлын үр дүнд гоо сайхны сонгож авсан гадаад, дотоодын дөрвөн брэндийн Инстаграм хуудсыг үнэлж, тэдгээр брэндийн нөлөөлөгчдийн нөлөөг тодорхойлон санал, зөвлөмж өгөхөд оршино. |
en_US |
dc.subject |
Инстаграм, нөлөөлөгчид, хэрэглэгчийн худалдан авах шийдвэр гаргалт, гоо сайхны брэнд, шинэлэг, үр ашиг, судалгаа, маркетинг, эмэгтэйчүүд, сурталчилгаа |
en_US |
dc.title |
Хэрэглэгчийн худалдан авах шийдвэр гаргалтад Инстаграм дахь нөлөөлөгчид нөлөөлөх нь |
en_US |
ife.Мэргэжил.Нэр |
D380105 |
|
ife.Мэргэжил.Индекс |
D340500 |
|
ife.Зэрэг |
Бакалавр |
|