Хураангуй:
Энэхүү бакалаврын зэрэг горилсон дипломын төслийн ажилд миний бие Сүү ХК-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд цаашид авч хэрэгжүүлж болох “Сүүгээр ЭрүүлжьеХөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг бичсэн. I Бүлэг буюу Оршил хэсэгт тус сэдвийг сонгосон үндэслэл ба судалгааны зорилго, зорилтууд, ач холбогдол, судлагдсан байдлын судалгаа зэргийг багтаасан. II Бүлэг болох Онолын хэсэгт компанийн нийгмийн хариуцлагын талаар онол болоод КНХ-ын түүхэн хөгжил, хүрээ, урсгал чиглэл, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх тухай болон төсөл хөтөлбөрийн тухай оруулсан. III Бүлэг буюу Судалгаа, Шинжилгээний хэсэгт Сүү ХК-ийн танилцуулга, авч хэрэгжүүлсэн нийгмийн хариуцлагын ажлуудыг багтааж “Сүүгээр Эрүүлжье” Хөтөлбөрийн оролцогч талуудыг тодорхойлж олон нийт болон Сүү ХК-ийн ажилтнуудаас авсан судалгаа тэдгээрийн дүгнэлтүүдийг багтаасан. IV Бүлэг болох Хөтөлбөрийн төлөвлөгөөний хэсэгт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж болох төлөвлөгөөг бичиж эцэст нь дүгнэлт, санал зөвлөмжийг оруулсан.