Хураангуй:
Даатгалын салбарын тулгамдаж буй томоохон асуудал нь эрэлтийн тал болох иргэдийн мэдлэг дутмаг байдал, даатгалын талаарх буруу ойлголтоос шалтгаалан даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авдаггүй. Манай улсын иргэдэд даатгуулах хэрэгцээ, шаардлага өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа хэдий ч даатгалд хамрагдах иргэдийн тоо хангалтгүй байна. Иймд даатгалын шийдвэр гаргалтад нөлөө үзүүлэх зан төлөвийн нөлөөллийг олон улсад ашиглагддаг онолын дагуу тодорхойлно. Зан төлөвийг тодорхойлох олон онол, арга зүй байдгаас практикт үр дүн нь батлагдсан арга болох санамсаргүй тохиолдлын хүснэгтээр хамаарлыг шалгах аргаар Монгол улсын даатгуулагчийн шийдвэр гаргалтыг тодорхойлохоор болсон. Зан төлөвийг судалснаар даатгалд хамрагддаггүй иргэдэд ямар бүтээгдэхүүн, үйлчилгээний уян хатан нөхцөл санал болгох зэрэг олон давуу талтай. Тиймээс даатгуулагчийн зан төлөвийг тодорхойлон үр дүнд үндэслэн даатгалын компаниуд даатгуулагчдын тоогоо нэмэн хураамжийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой байна.