Хураангуй:
Үйлдвэрлэлийн байгууллагын хувьд бүтээгдэхүүний өртөг тооцоолол, өртгийн удирдлагын асуудал нь тухайн байгууллагын үйл ажиллагаа, ашигт байдал, өрсөлдөх чадвар зэргийг тодорхойлох гол хүчин зүйлс байдаг билээ. Аливаа бүтээгдэхүүн үйлчилгээг шинээр зах зээлд нэвтрүүлэх үед бүтээгдэхүүний өртөг яг ямар байвал зах зээлд өрсөлдөх чадвартай, борлогдох боломжтой байх, эсвэл одоо зах зээлд борлогдож буй бүтээгдэхүүний өртгийг хэрхэн бууруулах талаарх асуудал нь удирдлагын хувьд нилээдгүй чухал болоод байна. Иймд энэхүү судалгааны ажлын хүрээнд “Хүрээ амт хүнсний үйлдвэрийг” сонгон авч бүтээгдэхүүний өртөг тооцоолол, өртгийн удирдлагын өнөөгийн байдлыг судлан “зорилтот өртөг”-ийн арга хандлагыг ашиглах, цаашид нэвтрүүлэхийг зорьж байна.