Хураангуй:
Хөндлөгийн хараат бус аудитын компани нь бизнесийн байгууллагуудын тайлан, бүртгэл ба тооцооллыг шалган бааталгаажуулах үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс аудитын компаниудын хараат бус байдал, сонирхлын зөрчилгүй ажиллах, болон өөрсдийн дотоод бүтэц зохион байгуулалт, зүй зохистой удирдлагатай байх нь нэн чухал юм.
Дээрх шаардлагын улмаас манай улсад анх аудитын үйл ажиллагаа үүссэн. 1997 онд “Аудитын тухай хууль” батлагдаж аудитын үйл ажиллагаа хөгжих үндэс суурь болсон. Эдүүгээ Улаанбаатар хотод 111, хөдөө орон нутагт 23 бүртгэлтэй аудитын байгууллагууд үйл ажиллагаа эрхэлж байна. Мөн Дэлхийн топ 4 гэгдэх PWC, Deloitte, Ernst young, KPMG аудитын компаниуд үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа нь манай улсад аудитын салбар хөгжиж байгааг харуулж байна.
Компанийн засаглал сайн байснаар улс орны эдийн засгийн тогтвортой хөгжил болон бизнесийн байгууллагуудын ил тод байдал, зүй зохистой удирдлага ба компанийн цаашдын өсөлт, дэвшилт тасралтгүй үйл ажиллгаанд нөлөөлнө. Тиймээс манай улс сүүлийн жилүүдэд компанийн засаглалын тухай ихээхэн анхаарал хандуулж 2007 онд Компанийн засаглалын кодексийг орчуулан гаргасан ба 2011 онд Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулсан бөгөөд түүнчлэн 2013 болон 2015 онуудад Санхүүгийн Зохицуулах Хорооноос Компанийн засаглалын үндэсний тайлан бэлтгэн гаргасан байна. Аудитын компанийн засаглалыг сайжруулснаар тасралтгүй үйл ажиллагаа болон хараат бус, сонирхлын зөрчилгүй үнэн зөв дүгнэлт гарах бололцоог хангахын тулд энэхүү судалгааны ажлыг “Х” аудитын компанийн жишээн дээр хийж гүйцэтгэхийг зорилоо.