Хураангуй:
Монгол Улсын Газрын тухай хуульд заасны дагуу газрыг өмчлөх эрх бүхий субьект нь Монгол Улсын иргэн болон төр байна. Харин бусад субьект (Монгол Улсын аж ахуйн нэгж, гадаад улсын иргэн, хуулийн этгээд,гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж) нь газар эзэмших, ашиглах эрхтэй. Тус эрхийг Газрын тухай хуульд зааснаар эрх бүхий этгээдтэй газар эзэмших, ашиглах гэрээ байгуулсны үндсэн дээр олгох бөгөөд гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр эрх нь баталгаажна. Нөгөөтээгүүр Монгол Улсын Иргэний хуульд заасан өмчийн болон үүргийн хэлцэл байгуулах замаар эдгээр эрхүүдийг олгох боломжтой боловч төдийлөн практикт хэрэглэгдэхгүй байна. Ром-Германы эрх зүйн тогтолцоотой улсуудын хувьд /ОХУ, ХБНГУ/ газрын эзэмших, ашиглах эрхийг түрээсийн гэрээ болон иргэний хууль дах бусад хэлцлийн хүрээнд шилжүүлэх хууль, эрх зүйн зохицуулалттай байна.