Хураангуй:
Банкны зээлийн гэрээ нь холимог шинжтэй бизнесийн гэрээ байдаг. Учир нь гэрээний талууд болох зээлдүүлэгч банк, ББСБ, ХЗХ-оо, зээлдэгч гэсэн эрх зүйн ялгаатай субъектүүдийн хооронд байгуулагддаг гэрээ. Гэрээний талууд нь тэгш бус гараатай бизнест оролцдог тул талуудын хооронд тэгш эрхийн зарчмын асуудал үүссээр байдаг. Монгол Улсын шүүхийн цахим сангийн “Банкны зээлийн гэрээ”-тэй холбоотой 2013 оноос 2019 оны 4-р сар хүртэлх нийт 5867 хэрэг маргаанаас нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийсэн. Судалгааны явцад шүүгч талуудын хооронд хэрхэн тэнцвэрт байдлыг хангаж шийдвэр гаргадаг талаар бичигдсэн судалгааны ажил болно.