Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын хүрээнд дотоод аудитын онол арга зүй
болоод цаашдын хандлагыг судалсны үндсэн дээр сонгон авсан байгууллагынхаа
өнөөгийн дотоод аудитын нөхцөл байдлыг үнэлж, тулгамдаж буй асуудлуудыг
тодорхойлон гаргахыг зорих болно. Тулгамдаж буй асуудал дээр үндэслэн дотоод
аудитын нөхцөл байдлыг сайжруулах, үнэ цэнийг нэмэгдүүлэх санал зөвлөмжийг
боловсруулан гаргах юм. Бизнесийн үйл ажиллагааны үнэ цэнэ өсөхийн хэрээр дотоод
аудитын үүрэг нь стратегийн өндөр ач холбогдлыг агуулж, удирдлагын шийдвэр
гаргалтанд нөлөөлөх чухал хүчин зүйл нь болж байна. Дотоод аудитын үйл ажиллагаа нь
ирээдүйн зорилго, стратегирүү төвлөрөхөөс илүүтэйгээр өнгөрсөн үйл ажиллагааг чиг
болгон авч байгаа нь аудитын стандарттай зөрчилдөж байгаа юм. Тиймээс дотоод
аудитын үйл ажиллагаа нь цаашид бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, сайжруулах
стратегийг бий болгоход илүү анхаарах түлхүүр хүчин зүйл нь болох шаардлага бий
болж байна. Дотоод аудитын судалгааны үр дүнгээр бизнес төлөвлөгөөний хэрэгжилт,
үйл ажиллагааны төлөвлөгөө, бодлого, стратегийн хэрэгжилт нь асуудал, эрсдэлийг
үүсгэж буй эх сурвалж гэж тодорхойлогдсон тул уг үр дүнг үндэслэн судлаач миний бие
тус байгууллагад стратегийн аудитыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр өнөөгийн
өрсөлдөөнт зах зээлд өөрсдийн байр сууриа хадгалан үлдэх, сайжруулах чиг баримжааг
олгох давуу талыг бий болгоно гэж үзэж байгаа билээ. Стратегийн аудитыг дотоод
аудитынхаа чиг үүргийн хүрээнд нэвтрүүлснээр байгууллагын стратеги нь хэрэгжүүлэгч
байгууллага тал болон оролцогч талууддаа хэр үр ашигтай, хүртээмжтэй, оновчтой буйг
судлан гаргаж сайжруулах арга замыг тодорхойлоход туслах хүчин зүйл нь байх болно.