Хураангуй:
ХAA-н хөгжлийн бодлого нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс цааш ҮЦХ-тэй холбоотой үйл явцыг харж, өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүн хэрэглэгчдэд очих хүртэлх үйл явцад анхаарлаа хандуулахыг шаардаж байдаг. Энэхүү ҮЦХ-ий хөгжилд хөгжлийн тусламжийн байгууллага оролцох хандлага гадаад улсад ч, манай улсад ч ихээр ажиглагдаж байгаа хэдий ч тэдгээр байгууллагууд яг хэрхэн оролцдог, ямар үйл ажиллагаа явуулдаг, ямар үр дүн гардаг зэрэг нь тодорхойгүй байна. Иймд тус судалгааны ажилд ХАА-н үнэ цэнийн хэлхээний хөгжилд гадаадын тусламжийн байгууллага ямар үйл ажиллагаагаар, хэрхэн оролцдог болохыг системт тойм болон кейс судалгааны аргыг ашиглан судаллаа.