dc.description.abstract |
СЭЗИС нь хэдийнээ МУ-ын их дээд сургуулиуд дунд байр сууриа олж чадсан байна. Гэсэн хэдий ч олон нийтэд танигдсан байдал нь хараахан сайн болж амжаагүй бөгөөд үүн дээрээ өмнө зориулж ямар нэгэн ажил зохион байгуулж байгаагүй юм. Дэлхийн болоод бүс нутгийн томоохон их, дээд сургуулиуд өөрсдийн гэсэн Пи Ар бодлоготой байдаг. СЭЗИС-ийн хувьд олон нийтийн дунд нэр хүнд сайн хэдий ч цаашид энэ нэр хүндээ хадгалах, эерэг имимджээ өсгөхийн тулд зайлшгүй Пи Ар төлөвлөгөөг боловсруулах шаардлага тулгарч байна. СЭЗИС-ийн талаарх олон нийтийн санаа бодлыг тандах зорилгоор санамсаргүй байдлаар Улаанбаатар хотын 384 хүнээс судалгаа авсан.
Үр дүнгээс харж үзвэл хэрвээ хүнээр СЭЗИС-ийг зүйрлүүлсэн бол гадна талаасаа эрэгтэй, нүдний шилтэй, илүүдэл жингүй ба биеийн хэмжээ нь 180 см өндөртэй, царайлаг хүн байх байсан. Дотор хүний хувьд ухаалаг, төлөвшсөн, мэргэжлээрээ мэргэшсэн ба биеэ тоосон буюу их зантай байна. Энэ нь олон нийтийн харж буй байдал юм. Харин олон нийтэд зориулсан Пи Ар кампанит ажлын төлөвлөгөө бичлээ. |
en_US |