СЭЗИС - Бүтээлийн сан

Байгууллагын дотоод аудитыг хөндлөнгийн аудитад ашиглах нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Б, Авирмэд
dc.contributor.author Баатар, Батчимэг
dc.date.accessioned 2019-06-27T04:22:29Z
dc.date.available 2019-06-27T04:22:29Z
dc.date.issued 2019-06-27
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1427
dc.description.abstract Миний бие бакалаврын зэрэг горилсон “Байгууллагын дотоод аудитыг хөндлөнгийн аудитад ашиглах нь” сэдэвтэй судалгааны ажлын хүрээнд Голомт банкны дотоод аудитын өнөөгийн бодит нөхцөл байдлыг үнэлж, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж дотоод аудитын хэлтсийн үйл ажиллагааг хөндлөнгийн аудитад ашиглах тухай болоод үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар санал, зөвлөж боловсруулах зорилготой ажиллаа. Дотоод аудит нь эрсдэлд суурилсан бодит баталгаажуулалт, зөвлөгөө, зөв ойлголтоор хангах замаар байгууллагын үнэ цэнийг нэмэгдүүлж, хамгаалах зорилготой үйл ажиллагаа юм. ДАН нь байгууллагын удирдлагыг дотоод хяналт, эрсдэлийн удирдлага мөн засаглалын үйл явц үр ашигтай байгаа талаарх бодит мэдээллээр цаг алдалгүй хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх болоод тулгамдсан асуудлуудыг зүй зохистой шийдвэрлэх арга замыг боловсруулан хэрэгжүүлдэг. Дэлхийн хөгжилтэй орнуудад дотоод аудитын тогтолцоо өндөр түвшинд хөгжсөн төдийгүй, сүүлийн жилүүдэд ажлын болоод үйл ажиллагааны чиглэлээр давхцлыг бууруулах зорилгоор хөндлөнгийн аудит, дотоод аудитын хоорондын харилцан уялдаа өсөж тэдгээрийн үйл ажиллагааны хүрээнд хязгаарлалт бий болж байна. Энэхүү судалгааны ажил нь аудит тэр дундаа дотоод аудитын онол арга зүйд суурилж Голомт банкны дотоод аудитын газрын 20 аудитороос анкетын аргаар анхдагч мэдээллийг олж авч, онолын хэсгийг бэлтгэхдээ хоёрдогч мэдээллийн эх үүсвэрийг ашигласан ба шаардлагатай тоо баримт, статистик үзүүлэлтүүдийг статистик мэдээллийн нэгдсэн сан, тухайн компаниудын санхүүгийн тайлан болон интернет эх сурвалж, ном сурах бичгээс авч ашигласан болно. Мэдээллийг задлан шинжлэх, ажиглалт, ярилцлага, харьцуулалт, статистикийн тоон шинжилгээ болон нэгтгэн дүгнэх аргуудыг хэрэглэсэн. Судалгааны ажлын үр дүнд Голомт банкны дотоод аудитын хэлтсийн өнөөгийн үр дүнг боловсруулж хөндлөнгийн аудитын үйл ажиллагаанд оруулах хувь нэмэр, түүний давуу тал зэргийг боловсруулсан. en_US
dc.subject Дотоод аудит, Хөндлөнгийн аудит, Аудит en_US
dc.title Байгууллагын дотоод аудитыг хөндлөнгийн аудитад ашиглах нь en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс D341400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах