Хураангуй:
Аж ахуйн нэгж байгууллагууд санхүүгийн тайлангаа бэлтгэж цахимаар тайлагнадаг
болсон нь басхүү нэг технологийн дэвшил бөгөөд энэ нь цаг хугацаа хэмнэхээс эхлээд олон
талын дэвшил авчирсан хэдий ч цахим тайлагналыг сайжруулах хэрэгцээ шаардлага гарч
ирсээр байна. Энэ нь цахим тайлагналыг тайлагнаж байгаа өнөөгийн нөхцөл байдлаас
тодорхой харагдах бөгөөд судалгааны үр дүнгээр илүү нарийвчлан харуулна. Судалгаагаар
2017 оны жилийн эцсийн байдлаар бүртгэлтэй нийт 78.6 мянган аж ахуйн нэгж, байгууллага
идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагийн 30.5 мянган аж ахуйн нэгж нь худалдааны
салбарын аж ахуйн нэгж, байгаа бөгөөд эх олонлогоо үүнд үндэслэн 30500 хүнээр тооцон
түүврийг surveysystem.com-р тооцоолон гаргасан болно. Судалгааны арга зүйн хувьд
судалгааны дизайныг боловсруулан судлагдахуун, асуулт, эмпирик судалгаа, үр дүн
зэргийг урьдчилан тооцон гаргасан. Худалдааны салбарын аж ахуй нэгжийн нягтлан бодогч
нараас 9 асуулт бүхий судалгааг анкетын аргаар, googleform-ийг ашиглан авсан.
Судалгааны асуулга боловсруулахдаа түүврийн хүрээ, объект, нэгж зэргийн тооцон spss
программ дээр reability, найдвартай байдлыг шинжилгээ буюу коронбахын альфаг тооцон
судалгааны таамаглал дэвшүүлсэн. Судалгааны үр дүнгийн хувьд судалгаанд хамрагдсан
нягтлан бодогчдын 18% нь эрэгтэй, 82% нь эмэгтэй байсан бөгөөд 61.2% нь 0-5 жил, 17.8%
нь 6-10 жил, 11.2% нь 11-15 жил, 9.8% нь 15-аас дээш жил ажилласан байна. Албан
тушаалынх нь байдлаар авч үзвэл тооцооны нягтлан бодогч 51%, ахлах нягтлан бодогч 30%,
ерөнхий нягтлан бодогч 25%, санхүү эрхэлсэн захирал 6% байна. Санхүүгийн тайланг
цахимаар илгээх ажлыг гардан хийдэг нягтлан бодогч нийт судалгаанд хамрагдагсдын 85%-
ийг эзлэж байна. Цахим тайланг илгээхдээ e-balance-ийн талбарт өөрөө шивж оруулдаг гэж
83.3% хариулсан нь нягтлан бодогч нар ихэвчлэн энэ аргыг хэрэглэж байгааг илтгэж байна.
Excel-ийн файлаас e-balance-ийн талбарт татуулах аргыг 8.3%, НББ-ийн программаас шууд
цахим талбарт илгээдэг 8.3% байгаа нь хангалттай үзүүлэлт биш юм. Өөрөөр хэлбэл ихэнх
нягтлан бодогч нар гар ажиллагаа ихтэй аргыг хэрэглэж байгааг судалгааны үр дүн харуулж
байна. Судалгааны үр дүнгээс харахад Санхүүгийн тайланг цахим тайлангийн системд
илгээж баталгаажуулах ажил нь системд дахин гараар шивж оруулж цаг хугацаа маш их
шаардаж байгаа нь харагдаж байна. 2018 оны жилийн эцсийн байдлаар бизнесийн
байгууллага буюу аж ахуйн нэгжүүдийн бүх нягтлан бодогч нар НББ-ийн программ, excel
программ ашиглаж бэлтгэсэн санхүүгийн тайлангаа e-balance системд гараар шивж
нэгтгүүлж байна. Ихэнхдээ XBRL-ыг санхүүгийн мэдээлэл солилцох эсвэл тодорхойлоход
хэрэглэж байгаа бөгөөд дэлхий даяар 50 гаруй улс орон ашиглаж тайлангуудыг илүү үр
дүнтэй, үр ашигтай цахим хувилбараар сольж байгаа хандлагаас манай улс хоцорч байна.
XBRL нь цаг хугацаа хэмнэж, мэдээний оролтын алдааны магадлалыг бууруулдгаараа ач
холбогдолтой байгааг судалгааны үр дүнгээс харагдаж байна.