Хураангуй:
Дэлхийн эдийн засаг, худалдаа үйлчилгээ, уул уурхай, байгаль
орчин, бизнес, үйлдвэрлэл зэрэг бүхий л салбар нэгж, байгууллага өнөө цагт эко буюу
байгальд ээлтэй, эрүүл, ногоон байгууллага байх чиг хандлагатай байгаа билээ.
Үүнийгээ дагаад санхүүгийн салбар тогтвортой санхүүжилт бий болгохыг зорьж
байгаа бөгөөд тогтвортой санхүүжилтийн шалгуур болох байгаль орчин, нийгэм,
засаглалын шалгуур ( ESG criteria ) нь компанийн үнэ цэнэд хэрхэн нөлөөлөх, зөвхөн
бизнесийн ашгийн төлөө бус байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагаа явуулснаар
хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч болон компанийн санхүүгийн шийдвэр гаргалтад
хэрхэн нөлөөлж болох, ямар үр өгөөж хүртэж болохыг компаниийн зүгээс судалж,
таниулахыг зорьсон. Компанийн үнэ цэнийг эздийн өмчийн чөлөөт мөнгөн урсгал дээр
суурилан тооцсон ба БОНЗ-ын шалгуур бүхий үйл ажиллагааг эздийн өмчийн өртөгт
эрсдэлийн нэмэгдэл байдлаар тусган оруулсан. Түүнчлэн Монголын томоохон
компаниудаас анкетын судалгаа хийж, компаниудын БОНЗ-ын цаашдын хандлагыг
тодорхойлохыг энэхүү судалгааны хүрээнд судалсан болно.