dc.description.abstract |
Энэхүү дипломын төсөл нь 4 бүлэгт багтана. 1-р бүлэгт МҮСХ-оос гаргадаг ХҮИ болон түүнийг тооцоолоход ашиглагдах хэрэглээний сагс түүний бүрдүүлэлт , 2-р бүлэгт байгууллагын шинжилгээ буюу төсөл хэрэгжих байгууллагын алба нэгж , мэдээлэл , одоогийн процессын зураглал болон асуудлууд , 3-р бүлэгт мэдээллийн системийн шинжилгээний хэсэг буюу хэрэглэгчдийн тодорхойлолт , шаардлагууд болон tobe системийн зураглал , 4-р бүлэгт тухайн системийг дүрсэлсэн диаграммууд , өгөгдлийн сангийн бүтэц болон интерфейслэл прототайп зэргийг харуулна.Хэрэглээний сагсны шийдвэр гаргалтыг дэмжих систем нь и-баритмын өгөгдөлтэй адил буюу түүнийг орлохуйц бүтэцтэй өгөгдөл дээр тулгуурлан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн , бүтээгдэхүүний дундаж үнэ болон импортын бүтээгдэхүүнийг тодорхойлоход оршино.Эдгээр ажлуудыг хийж гүйцэтгэхэд хөдөлмөрийн зардал болон цаг хугацаа тодорхой хэмжээнд шаарддаг бөгөөд энэхүү системийн тусламжтай илүү үр дүнтэйгээр , бага цаг зарцуулж , бодит үнэн зөв мэдээллийг гарган авч түүнийг ашиглан ХҮИ болон инфляцыг тооцоход дэмжих систем болно. |
en_US |