Хураангуй:
Олон улсын судалгаагаар гарсан залилангийн хохирлын хэмжээг мөнгөн дүнгээр
илэрхийлбэл 13,5 тэрбум төгрөг, 1,07 тэрбум ам.доллар, 100.0 сая рубль, 3.7 сая евро,
мөнгөн дүнг нууцалсан 9 тохиолдол гэсэн судалгаа байна. Дотоодын банкуудад учирсан
эрсдэлийн дүнг төгрөгөөр илэрхийлбэл 14.0 тэрбум төгрөг байгаа нь яахын аргагүй
анхаарах асуудал юм. Арилжааны банкууд тодорхой хэмжээнд залилангийн аудит болон
залилангийн эсрэг стратеги, механизмуудыг хэрэгжүүлдэг ч тодорхой үр дүнд хүрч
чадахгүй байгаа нь залилангийн гэмт хэргийн тоо жил ирэх тусам өсөж байгаагаас харж
болно.
Иймээс залилангийн аудитын өнөөгийн байдлын судалгааг системд нөлөө бүхий
“А” банкны дотоод аудиторын хэлтэсийн 15 хянан шалгагч нараас анкет болон асуулгын
аргаар судалгаагаа аван өгөгдлийг Мicrosoft excel, SPSS программ дээр боловсрууллаа.
Залилангийн аудитын өнөөгийн байдал болон тулгамдаж буй асуудлын талаар судлан
хүний нөөцийн хэлтэс, ТУЗ, дотоод аудитын хэлтэст санал зөвлөмж боловсрууллаа.